Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Дашзэвэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "Хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн, энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ. 

Нийгмийн цочроосон уг хэргийг үйлдсэн, тоймч Б.Дашзэвэг нь 74 настай бөгөөд өнгөрсөн аравдугаар сард танилынхаа ач охиныг хүчирхийлэх гэж оролдож байгаад үйлдэл дээрээ баригдсан хэргээр шүүгдсэн юм. Охин 7 настай, хөгжлийн бэрхшээлтэй байжээ.