Токио хотын гудамжаар алхаж явсан Япон эрэгтэй хэдэн сарын дараа Парист Balenciaga-ын загварын шоунд модель болон алхана гэж зүүдлээ ч үгүй байна. 

Өнгөрсөн тавдугаар сарын нэгэн өдөр Плазма хэмээх залуу Японы нийслэл дэхь Шинжикү тойргийн Коэнжи дүүрэгт явж байжээ. Тэрээр урт үстэй, цайвар хөмсөгтэй, онцгой төрхтэй нэгэн гэнэ. Тус өдөр Balenciaga-ын баг хайгуулчид Парист болох загварын шоунд шинэ дүр төрх хайж явсан ба улмаар Плазматай нүүр тулжээ.

Энэ талаараа Плазма “Намайг гадны төрхтэй гурван хүн бүчин авч загварын шоуны дүр сонголтын зураг авалтанд орохыг санал болгосон. Тэгээд зургийг минь гар утсаараа авч, и-мэйл хаягийг минь авсан” хэмээн өөрийн твиттер хуудаснаа жиргэж байжээ. 

Тэрээр үүнээс хойш 5 сарын дараа Парист байхдаа “Энэ бүхнийг үнэн гэдэгт огт итгэхгүй байсан. Гэвч 5 сарын дараа энэ бүхэн бодит болсон” хэмээн мөн твиттертээ бичсэн байна.