40 настай жүжигчин Шинэ Орлеанд болж буй кино зураг авалтын үеэр папарацид өртсөн байна.

Том Харди өөрийн имидж төрхөө Гангстер драм кинонд тоглохын тулд өөрчилжээ. Тэрээр энэ кинонд Аль-Капонегийн дүрд тоглож байгаа бөгөөд “Фонзо” кино эрүүгийн боссын амьдралын сүүлийн жилүүдийн талаар өгүүлэх юм. Тиймээс энэхүү кинонд зориулж 40 настай жүжигчин үс болон сахлаа хуссан байна. Гартаа Харди париктай манекений толгой барьсан байсан бөгөөд саарал өнгийн футболка, Adidas-ын урт шорт, Nike-ийн цагаан-улаан кет өмссөн байжээ.

Optimized by JPEGmini 3.14.14.72670860 0x7997fd22

Тус кино гэмт хэрэгтний амьдралын сүүлийн жилүүдийн талаар өгүүлэх юм. Тэрээр 1947 онд 48 насандаа таалал төгсжээ. Нас барахынхаа өмнө Аль-Капоне шоронгоос биеийн байдал эрс муудсан шалтгаанаар суллагдсан. Тэрээр тэмбүү өвчнөөр нас барсан бөгөөд нас барахын өмнө уг өвчнөөс үүдээд ой санаа мууддаг өвчнөөр зовж байжээ.