Нийслэлийн Эрүүл мэндийн газраас томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд улирлын томуугийн вакцинаар дархлаажуулах ажлыг зохион байгуулж байна.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд улирлын томуугийн вакцинд нийт 33,500 хүн хамрагджээ.

Тухайлбал, улирлын томуугийн вакцинаар жирэмсэн эмэгтэй, өндөр настан, архаг өвчтэй, эрсдэлт бүлгийн 2,500 иргэн, эрүүл мэндийн байгууллагын 3,000 ажилтан, сонгогдсон цэцэрлэгийн 28,000 хүүхдийг хамруулаад байна гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Вакцин хийлгэснээр эмчид очих магадлал 60 хүртэлх хувиар буурдаг гэж үздэг. Томуугийн вакцин хийлгэсэн үед ханиад, томуу хүрсэн ч вакцин хийлгээгүй хүмүүсээс хөнгөн тусдаг ажээ. Мөн энэ төрлийн вакцин нь томуугаас үүсэлтэй хатгаа, бронхит, астма өвчнөөс сэргийлдэг. Иймд бага насны хүүхэд, ахмад настай хүн, архаг хууч өвчтэй хүмүүст вакцин тариулахыг зөвлөдөг.

Томуугийн вакциныг ХӨСҮТ-ийн Амбулаторийн сайн дурын кабинетад ажлын өдрүүдэд 8.30-14.30 цагт улирлын томуугийн вакцин хийдэг.
6 сараас 3 хүртэлх насны хүүхдэд 0.25 мл хийх бөгөөд хийснээс хойш 1 сарын дараа дахин 0.25 мл хэмжээгээр тарина. Харин 3-аас дээш насны хүүхүүдэд 0.5 мл хэмжээгээр 1 удаа хийнэ. Үнийн хувьд ХӨСҮТ дээр 15 000 төгрөг бол хувийн эмнэлэгүүдэд 45 мянга хүртэлх төгрөгөөр уг вакциныг тарьж байна.


Томуугийн вакцин аюулгүй юу?

Өнгөрсөн 50 гаруй жилийн хугацаанд нийт томуугийн вакцин хийлгэсэн хүмүүст ямар нэг сөрөг үр дагавар гарсан тохиолдол байхгүй. Томуугийн вакцин нь томуугаас сэргийлэх хамгийн эхний үр дүнтэй арга бөгөөд Америкийн Халдварт өвчний төвөөс 6 сараас дээш настай хүн бүрийг жил бүр вакцин хийлгэхийг зөвлөдөг.

Томуугийн вакцин хийлгэснээр ямар нэг сөрөг нөлөөтэй юу?

Бусад бүх вакцины адил томуугийн вакциныг хийлгэсний дараа дараах шинж тэмдэг үзэгдэж болох ба энэ нь хэд хоногийн дараа алга болдог. Үүнд:

  • Тарьсан хэсэгт бага зэрэг улайх, хавдах
  • Толгой өвдөх
  • Халуурах
  • Ядрах
  • Булчин хөндүүрлэх

Томуугийн вакциныг найдвартай, аюулгүй гэдгийг хаанаас батладаг вэ?

Өнгөрсөн 50 гаруй жилийн хугацаанд нийт томуугийн вакцин хийлгэсэн хүмүүст ямар нэг сөрөг үр дагавар гарсан тохиолдол байхгүй. Томуугийн вакцин нь томуугаас сэргийлэх хамгийн эхний үр дүнтэй арга бөгөөд Америкийн Халдварт өвчний төвөөс 6 сараас дээш настай хүн бүрийг жил бүр вакцин хийлгэхийг зөвлөдөг.

Хэн томуугийн вакцин хийлгэх шаардлагатай вэ?

Хүн бүр томуугийн вакцин хийлгэж болно. Мөн өндөр эрсдэлт бүлэг буюу халдварт өртөмхий, архаг хууч өвчтэй хүмүүс болон доорх өвчнийг амархан тусдаг хүмүүс хийлгэх шаардлагатай. Үүнд:

  • Хатгаа
  • Бронхит
  • Хамрын хөндийн үрэвсэл (синусит)
  • Чихний халдвар, үрэвсэл

Мөн бага насны хүүхэд халдварт өртөх өндөр магадлалтай байдаг ба тэднээс гадна:

  • 65-аас дээш насны хүмүүс
  • Чихрийн шижин, астма, зүрхний өвчин зэрэг архаг хууч өвчтэй хүмүүс
  • Дархлаа султай хүмүүс
  • Эрүүл мэндийн байгууллагад ажилладаг хүмүүс хийлгэх шаардлагатай.

Томуугийн вакциныг хэзээ хийлгэвэл үр дүнтэй вэ?

Олон нийтин газар томуу дэгдэж эхлэхээс өмнө хийлгэхийг зөвлөнө. Учир нь томуугийн вакцин тариулсны дараа дархлаа тогтох хугацаа 14-21 хоног байдаг. Америкийн Халдварт өвчний төвөөс томуугийн вакциныг 10 дугаар сарын сүүл гэхэд хийлгэсэн байхыг зөвлөдөг. Хэрэв шаардлагатай бол 1 дүгээр сар болон түүнээс хойш хийлгэхэд ч үр дүнгээ өгдөг байна.

Томуугийн вакциныг жирэмсэн буюу хөхүүл хүн хийлгэж болох уу?

Жирэмсэн хүн жирэмсний хэддэх шатанд байгаагаас үл шалтгаалан вакцин хийлгэж болно. Жирэмсэн байх үед зүрх, уушги, дархлааны систем өөрчлөгдсөнөөс болж томуугийн халдвар авах үед өвчин илүү хүндрэх магадлалтай тул вакцин тариулахыг эмч зөвлөдөг.

Хөхүүл эмэгтэйчүүдийн хувьд томуугийн вакцин тариулснаар эхэд болон хүүхдэд дархлаа дамждаг давуу талтай.

Томуугаас хэрхэн сэргийлэх вэ?

Томуугийн вакцин тариулах нь хамгийн найдвартай арга бөгөөд үүнээс гадна дараах зөвлөмжийг мөрдсөнөөр томуугаас сэргийлж чадна.

  • Гараа бүлээн ус, савангаар угаах буюу гар ариутгагч хэрэглэх
  • Гар цэвэр байсан ч гэсэн нүд, хамар, амандаа хүргэхгүй байх. Ингэснээр томуугийн вирус болон бусад нянг тархахаас хэргийлнэ.
  • Өвчтэй хүнээс хол байх
  • Хэрэв гэр бүлийн хэн нэгэн томуу туссан бол хүрсэн гадаргууг ариутгах
  • Найтаахдаа ам, хамраа дарах буюу тохойны хонхорт найтаах