Энэ сарын 24-ний байдлаар нийслэлийн хэмжээнд улирлын томуугийн вакцинд нийт зорилтот бүлгийн 51361 хүн хамрагджээ. Тухайлбал, улирлын томуугийн вакцинаар

-Өндөр настан, архаг өвчтэй хүн 11213,

-Эрсдэлт бүлгийн хүүхэд 1091,

-Жирэмсэн эмэгтэй 1550, 

-Сонгогдсон цэцэрлэгийн хүүхэд 21107,

-Цэцэрлэгийн багш 3533,

-Сургуулийн багш 6344,

-Эрүүл мэндийн байгууллагын ажилчид 3596,  

-Бусад байгууллагын албан хаагчид 2339,

-Сайн дурын дархлаажуулалтад 588 иргэнийг хамруулсан байна.

Нийслэлийн эрүүл мэндийн газраас томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд улирлын томуугийн вакцинаар дархлаажуулах ажлыг зохион байгуулж байгаа юм. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетэд хийж буй томуугийн эсрэг дархлаажуулалт энэ долоо хоногийг дуустал үргэлжилнэ.

Дараагийн ээлжийн вакцин ирвэл нэмэлтээр сайн дурын дархлаажуулалтыг үргэлжлүүлэх бодлогыг салбар яамнаас барьж байгаа юм байна. Дараагийн ээлжинд 100 мянган хүн тун вакцин ирнэ.