05 дугаар сарын 07-ны өдөр буюу энэ Даваа гарагт Монголын шилдэг 10 гарааны бизнес та бүхэнд танилцуулга хийх ба нэг баг нь Азийн шилдэг 100 гарааны бизнесийн нэг болох юм.

Монголын гарааны бизнесийн экосистемд томоохон хувь нэмэр оруулах ОУ-н шинж чанартай хөтөлбөр Манай улсад хэрэгжихэд бэлэн болоод байна. Энэхүү арга хэмжээний нэр нь “TOP 100 APAC 2018” гэх бөгөөд товчхондоо e27 компаниас 2011 оноос хойш зохион байгуулж буй азийн шилдэг 100 гарааны бизнесийг тодруулдаг хөтөлбөр билээ.

2018 онд энэхүү хөтөлбөрт оролцож бүс нутгийнхаа гарааны бизнесүүдийг оролцуулах эрхийг “Startup Mongolia” ТББ нь авч 05 сарын 07-ны өдөр "АЗИЙН ШИЛДЭГ 100" компаний нэг болох гарааны бизнесийг e27 шүүгчидтэй хамтран шалгаруулах гэж байна.

Энэхүү арга хэмжээ Demo Day хэлбэрээр буюу гарааны бизнесүүд нь өөрсдийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулгыг зочид болон шүүгчдэд танилцуулах юм. Нийт 100 зочид, 5 шүүгч, 10 технологийн гарааны бизнес оролцох арга хэмжээний үр дүнд 1 бизнес нь шүүгчдийн шийдвэрээр энэ өдөр "TOP 100 APAC 2018"-д оролцох эрхээ авна.

Ингээд та бүхэнд Echelon TOP 100 APAC 2018: Mongolia Qualifier Roadshow-ний эхний 2 шүүгчийг танилцуулж байна.