Журам ёсоор зөрчил гаргасан этгээд нь оногдуулсан торгуулийг 15 хоногийн дотор мэдэгдэх хуудсанд заасан тухайн дансанд төлөх үүрэгтэй. 

Хэрэв торгуулийг тогтоосон хугацаанд төлөөгүй зөрчлийг холбогдох хуульд заасны дагуу тухайн тээврийн хэрэгслийг Цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн санд зарлан мэдээлж, тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч буюу жолоочоос шүүхийн тогтоол гүйцэтгэлийн журмаар албадан гаргуулдаг журамтай.

Мөн уг журамд Тээврийн хэрэгслийг бүртгэх, оношлогоо, татвар, даатгалд хамруулах, жолоочийн үнэмлэх олгох зэрэг төрийн үйлчилгээ үзүүлэх байгууллагууд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу оногдуулсан бэлэн бус торгуулийг төлөхийг шаардаж, хэрэгжилтийг хангуулна гэж заажээ.

Гэвч сүүлийн хэдэн сар жолооч нар уг асуудал дээр хойрго хандах болсон учраас торгуулиа төлөхгүй удаадаг, бөөгнүүлдэг асуудал гарсаар байна. Иймд та бүхэн дараах линкээр орж https://torguuli.police.gov.mn/ сайтаар орж шалгаарай.