Хүндхэн нөхцөлд байгаа электрон барааны Toshiba фирм хувьцаагаа гаднын хөрөнгө оруулалтын 60 гаруй байгууллагад гаргана гэв. Ингэснээр тэд 5.3 тэрбум долларын хөрөнгө босгохыг зорьжээ. Өнгөрсөн ням гарагт уг шийдвэрээ зарласныг NHK дамжуулав.

Хөрөнгө амжилттай татаж чадвал тулгарсан санхүүгийн байдлаа шийдвэрлэж, Токиогийн хөрөнгийн биржээс хасуулахгүй болно. Toshiba хасалтаас сэргийлж ирэх оны гуравдугаар сараас өмнө өрөө төлөхийн тулд охин компаниа зарахаар шийдсэн. Гэхдээ хугацаандаа амжихгүй байх гэж эмээн хувьцаагаа гаргах шийдвэр гаргасан гэж ажиглагчид үзэж буй. 

Тус компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч бол Сингапурын Effissimo Capital Management компани юм.