АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгост хандан хатуу байр сууриа дахин илэрхийллээ. Олон улсын холбоодоос буруушаасаар байхад Хойд Солонгос цөмийн зэвсэг, пуужин хөгжүүлсэн хэвээр байгаа. Ноён Трамп өнгөрсөн лхагва гарагт Цагаан ордонд сэтгүүлч нартай уулзаж, тэдний асуултад хариулжээ. Энэ үер Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон Хойд Солонгостой хийх хэлэлцээнд нааштай хандах уу гэхэд бусдаас өөр арга барилтайгаа тодотгосон байна. 

Ноён Тиллерсон үүнээс өмнө Хойд Солонгостой ярилцаж байгаагаа хэлсэн юм. Трамп “Хүн бүрийн үзэл бодлыг сонсож байгаа ч хатуу байр сууриа хадгална. Цөмийн бөмбөг ганц Америк төдийгүй дэлхийн нийтийн зовниж, зайлшгүй шийдэх ёстой асуудал” гэжээ. 

Пхеньяны асуудлыг цэгцлэх маш олон арга зам, сонголт байгааг Цагаан ордноос мэдээлсэн. Харин ноён Трамп цэргийн аргаар асуудлыг шийдэхийг илүүд үзэж байгаа билээ.