Ирэх сарын 12-нд Сингапурт болох АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Ким Жөн Ун нарын уулзалт “Shangri-La” зочид буудалд болж магадгүй байгаа тухай “Bloomberg” агентлаг мэдээлэв.
 
Уулзалт болох газар одоохондоо тодорхойгүй байгаа хэдий ч “Bloomberg” агентлагийн хувилбараар “Shangri-La” зочид буудлыг уулзалт хийхэд тохиромжтой газар гэж үзэж байна. Ази-Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаархи олон улсын бага хурлын хүрээнд тус зочид буудалд жил бүр цэргийн томоохон зүтгэлтнүүдийн уулзалт болдог байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг