АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний гэргий Мелана нар өчигдөр Цагаан ордонд Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон, түүний гэргий Бригитт нарыг хүлээн авчээ. Францын ерөнхийлөгч Цагаан ордонд айлчлан ирэхдээ хоёр улсын урт удаан харилцааны бэлэг тэмдэг болгон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампт царс бэлэглэжээ. Тэрээр царсыг тарьсанаар албан ёсны айлчлал эхэлсэн байна.

Э.Макроны хувьд АНУ-д хийж буй анхны албан ёсны айлчлал бөгөөд тэрээр Францын хойд нутгаас царс модыг  “Бидний эрх чөлөөнд халдах үед хэдэн мянган залуус энд ирж, эх орны минь төлөө амиа алдсан. Энэ бол бидний харилцааны түүх. Д.Трампт бэлэглэх Францын хойд нутгаас авчирсан мод нь миний хувьд хоёр улсын урт удаан харилцааны бэлэг тэмдэг учир бид модыг түүний цэцэрлэгт хамтдаа суулгах болно” хэмээн хэлж авчирч бэлэглэсэн бол үүний хариуд Д.Трамп болон түүний гэргий түүнд мөн бэлэг бэлэглэхээр шийджээ.