ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт Владимир Зеленскийтэй утсаар ярьж, Украины ерөнхийлөгчийн сонгуульд ялсанд нь баяр хүргэжээ. Энэ тухай АНУ-ын Төрийн департаментын Украины асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Курт Волкер “Twitter” хуудсандаа мэдээлсэн байна.

“Ерөнхийлөгч Трамп сонгуульд ялсанд нь баяр хүргэхээр Владимир Зеленскийтэй утсаар ярилаа. Тэрбээр мөн Украины ард түмэнд ардчилсан сонгууль явуулсанд нь баяр хүргэсэн” гэж дипломат бичжээ.

Үүний сацуу Волкер Украины одоогийн Ерөнхийлөгч Петр Порошенкод “амаргүй хүнд үед улс орноо удирдан жолоодож байсанд” талархаж буйгаа илэрхийлсэн байна.

Украины Сонгуулийн төв хорооноос мэдээлснээр, саналын хуудсийн 65 хувийг тоолсны дараах байдлаар Владимир Зеленский сонгогчдын 73.03 хувийн саналыг авчээ. Харин Петр Порошенкод сонгогчдын 24.64 хувь нь саналаа өгсөн байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг