The New York Times сонин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын дэлгэрэнгүй мэдээллийг нийтэлжээ. Үүнд түүний өдөрт хэдэн жиргээ хийдэг, өдөрт найман цаг зурагт үздэг, ажилтнуудаа харааж зүхдэг, согтууруулах ундаа уудаг талаар бичсэн байна. Түүний дундаас Ерөнхийлөгч өдөрт 12 лааз кола уудаг нь олон хүний анхаарал татсан юм. Сахаргүй хийжүүлсэн ундаа өдөрт 12 лаазыг уух нь эрүүл мэндэд ямар нөлөөтэйг ч хэвлэлүүд бичээд амжжээ. Ингээд “Indy100” сайтад нийтэлснээр дашрамын нөлөөг нь танилцуулъя. 

Таргалалт

Сахаргүй коланд аспартам гэх хиймэл амт оруулагч хийж амттай болгодог. Онолын хувьд бол сахаргүй гэхээр арай дээр зүйл ууж байгаа юм шиг мэдрэмж төрөх ёстой. Үгүй. Үнэндээ хүмүүс жингээ нэмэхгүйн тулд л калоригүй хиймэл амт оруулагчтай ундааг сонгодог. Энэ талаар Yale Journal of Biology and Medicine сэтгүүлд дэлгэрэнгүй бичжээ

Сахаргүй ундаа үйлдвэрлэгчид маркетингээ сайн хийснээс болсон уу мэдэхгүй ч хүмүүс амт оруулагчийг “эрүүл хүнс” гэж боддог болсон. Харин судалгаанууд хиймэл амт оруулагч таргалалттай холбоотой болохыг ахин дахин тогтоосоор ирсэн. Тэг калоритой ч гэсэн таргалуулдаг гэсэн үг. Техасын их сугуулийн харьяа, Сан Франциско дахь Эрүүл мэндийн шинжлэх ухааны төвөөс 2011, 2015 онд өдөрт хоёр аяга сахаргүй Кока Кола уухад бүсэлхийн тойрог 7.62 сантиметрээс илүүгээр нэмэгддэгийг тогтоожээ. 

Ноён Трамп 2012 диет коланы талаар ийнхүү жиргэж байжээ.


Шүдний цоорол

Colgate компаниас диет кола сахар агуулдаггүй ч шүдийг энгийн коланаас дутахааргүй элэгдүүлдэг талаар мэдээлсэн. Мичиганы их сургуулийн эрдэмтэд хоёр төрлийн коланы шүд элэгдүүлэх нөлөөг харьцуулахад багахан ялгаа л харагджээ. Тодруулбал, 14 өдөр энгийн Кока Кола уухад шүдний паалангаас 2.8 мг/ам сантиметрыг, диет Кока Кола 3 мг/ам сантиметрыг элэгдүүлсэн байжээ. 

Сахаргүй ундаа байнга уувал цус харвалт, сэтгэцийн олдмол өвчин тусах магадлал нэмэгдэнэ. Бостоны их сургуулиас насанд хүрсэн 4372 хүнийг хамруулан судалгаахийхэд сахаргүй ундаа цус харвалт, сэтгэцийн өвчинд хүргэх эрсдэл нь сахартайгаа илүү өндөр байжээ. Өдөрт сахаргүй ундаа нэгээс олныг уудаг насанд хүрэгчид цус харвах магадлал гурав дахин, сэтгэцийн олдмол өвчин тусах магадлал гурав дахин их байсан аж. 

Кофейн хэтрүүлэх эрүүл мэндэд хортой. Coca Cola компанийн вэбсайтаднэг лааз энгийн кола ундаанд 42 мг кофейн агуулдаг талаар бичжээ. Үүний 12-оор үржүүлбэл өдөрт 504 мг кофейн болно гэсэн үг. Насанд хүрсэн хүний өдөрт авах ёстой дээд хэмжээ 400 мг. Кофейныг ийн хэтрүүлэх нь цусны даралт, нойргүйдэл, донтолтодхүргэдэг гээд эрүүл мэндэд маш олон сөрөг нөлөөтэй билээ.