Өнгөрсөн баасан гаригт Монголын Үндэсний Бөхийн Холбооноос албан ёсны хамгаалалтын алба хөлслөн Монгол бөхийн өргөөний хаалгыг эвдсэн билээ. Тэд энэ үйлдлээ өөрийн өмчөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах, албадан чөлөөлөхөөс өөр аргагүйд хүрсэн хэмээн тайлбарласан юм.

Гадна хаалгыг эвдэж буй уг үйлдлийн зураг нь нийгмийн сүлжээгээр тархсан бөгөөд үүнийг шоглосон залуус дуурайн зураг авахуулсаар байна. Өнөөдрийн турш тэрхүү залуу шиг "поозтой" зураг тарсаар байгаа бөгөөд олны танил хүмүүс ч ийм хэлбэрээр зурагаа авахуулжээ.