УИХ-ын чуулган өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмааг үүрэгт ажлаас нь огцруулах асуудлаар хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн төгсгөлд Ц.Цогзолмааг огцруулахыг дэмжиж байна гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад чуулганы хуралдаанд оролцсон 56 гишүүний 40 нь буюу 71.4 хувь нь дэмжив.

Ингэснээр Ц.Цогзолмааг БСШУС-ын сайдаас огцрууллаа.