Дүрэм зөрчиж, байрлуулсан автомашиныг ачиж, журамладаг. Тэгвэл цагдаагийн наалттай тохиолдолд зориулалтын автомашинаар ачиж, журамладаг боллоо. Тодруулж хэлбэл Авто машиныг Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/601 дугаартай захирамж байдаг. Уг захирамжийн дагуу "Нийслэлд тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах тухай" захирамжийн дагуу 8-р сарын 28-ны өдрөөс эхлэн ачиж, журамлахаар болжээ. Шинэчлэгдсэн журмаар замын цагдаагийн алба хаагч нар тусгай тэмдэглэл бүхий наалтыг тээврийн хэрэгсэлд наах ба уг наалт байхгүй тээврийн хэрэгслийг ачиж зөөвөрлөхгүй юм байна.