Сэтгүүл зүйн ёс зүйн форум /JEF-2018/ Мэргэжлийн сэтгүүл зүй ба дижитал эрин үе хэлэлцүүлэг яг одоо Шангрилла зочид буудалд болж байна. Хэвлэл мэдээллийн зөвлөл, DW академи, Монгол TV, gogo.mn, Фридрих Эбертийн сангаас зохион байгуулж буй уг форумын нээлтийн үгийг Монгол дахь ХБНГУ-ын элчин сайд Штепан Дуппел хэлсэн юм. 

Тэрбээр хурдацтай хөгжиж буй энэ үед сэтгүүл зүй ес зүйтэй байхын тулд өдөр тутам хичээх хэрэгтэй байгааг онцлон дурьдлаа.

Хэлэлцүүлгийн эхний илтгэлийг Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа "Цахим сайтууд болон нийгмийн сүлжээн дэх "үзэн ядалтын үг хэллэг"-ийн хандлага сэдвээр тавилаа. 

Тэрээр илтгэлдээ:

  • Цахим орчинд үзэн ядах үг хэллэг түгээмэл байна.
  • Үзэн ядах үг хэллэгийг түгээгчид жирийн иргэн, нийгмийн сүлжээний идэвхтэй хэрэглэгчээс эхлээд сэтгүүлчид байна
  • Үзэн ядсан, ялгаварлан гадуурхсан шинж хамгийн нийтлэг байна.
  • Нийгмийн гарал байдал, эрхэлсэн албан тушаал хүйсийн чиг баримжаа, үндэс угсаагаар нь ялгаварлан гадуурхсан, доромжилсон үзэн ядах үг хэллэг түгээмэл байна" гэдгийг онцлон дүгнэлээ.

Мөн тэрээр онлайн сайтуудад:

  • Орк
  • Новш
  • Бөгс долоогч
  • Хужаа

Фэйсбүүкт:

  • хужаа
  • увайгүй
  • үхдэггүй
  • гаж хүйстнүүд
  • луйварчин зэрэг үзэн ядах үг хэллэгийг хүмүүс ихээр хэрэглэж буйг судалгаагаар тогтоосон хэмээгээд эдгээр үг хэллэгээс татгалзахыг уриалаа.


Хэлэлцүүлэг үргэлжилж байна.