Калифорни мужийн Цахиурын хөндий дэх энэ эдлэн тэндээ хамгийн үнэтэй, тансаг нь гэнэ. Америк улсын хамгийн үнэтэй таван шуудангийн индексийн гурав нь Цахиурын хөндийн хээнцэр сууринд бий. Facebook, Google-ийн оффисоос холгүй байх энэхүү эдлэн долдугаар сард 48 саяар худалдаанд гарсан нь 2008 оны хямралаар зарагдсан үнээсээ 700 хувиар өндөр аж. Нэгэн цагт язгууртан Аделаида Киркбридийнх байсан эдлэн 2.8 га талбайг дамнадаг. 

Эдлэн Стив Жобс, Ларри Эллисон, Softbank-ын Масаёши Сон нарын амьдарсан Цахиурын хөндийгөөс моддоор тусгаарлагджээ. 

Танд 48 сая доллар байвал технологийн хамгийн нөлөө бүхий эрхмүүдтэй хөрш болж болно. 

Энэхүү эдлэнг Канардиа гэдэг. Язгууртан Аделаида Киркбрид нэгэн үе амьдарч байсан. 2008 оны эдийн засгийн хямралаар үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулагч 6.1 сая доллараар худалдаж авчээ. 

Унтлагын тав, ариун цэврийн долоон өрөөтэй энэ байшин 585 шоо метр талбайтай. 

Тансаг зэрэглэлийн гал тогоо нь хооллох хоёр хэсэгтэй, зочдод хоол хийх тусгай өрөөтэй. 

Зочдод зориулж хоол хийдэг өрөө гэхээр сонин санагдаж магадгүй ч 48 сая доллартай хүнд бол болох л асуудал. 

Мастер унтлагын өрөөний жигүүр дугариг таазтай, тагт руу чиглүүлсэн Франц хаалгатай. 

Мастер угаалгын өрөөнд нь ч тухтай амьдарчихаар. 

Хувцасны өрөө нь манайд байдаг нэг өрөө байрнуудаас ч том. 

Эдлэнгийн эзэд усан сандаа сэлж болно....

...эсвэл цэнхэр, ногоон устай, сэлж болдог хувийн нууртаа шумбасан ч болж байна. 

Эдлэнгийн адууны жүчээнд 14 давжаа морь багтана. 

Хөгжилдөх дургүй хүнд энэ эдлэнг авбал мөнгөө үрсэн хэрэг болно. Гадаах гал тогоонд ширээ, жижиг зуухтай учир шорлог, боодог идсэн шиг тохитой үдэшлэг хийгээрэй. 

Цэцэрлэгт бясалгал хийж болохоор тусгай хэсэгтэй. 

Google, Facebook-ийн оффис, Стэнфордын их сургуулиас холгүй. 

Цахиурын хөндийд үүнээс өөр гурван га эдлэн байхгүй аж.