Багшийн цалинг нэмэгдүүлэх түр хорооныхон засгийн газарт шаардлагаа хүргүүллээ. Гол шаардлага нь хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө багш нарын дундаж цалинг 1,6 сая төгрөг болгон нэмэгдүүлэх юм. Шаардлагыг хүлээн аваагүй тохиолдолд багш нар нэгдсэн байдлаар хичээлийн шинэ жилээс эхлэн тодорхойгүй хугацаагаар ажил хаялт зарлах юм. Энэхүү хөдөлгөөнд төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн 32 мянган багш нар нэгдээд байгаа ажээ.