ТОКИО. /NHK/. Японд ажилтнууд цалингаа урьдчилан авах боломжийг бүрдүүлэх гар утасны апликэйшныг тус улсын мэдээллийн технологийн “Payme” фирм хөгжүүлжээ. Ингэснээр ажиллах хүчний хомсдол нүүрлээд байгаа үед компаниуд ажилтнуудыг татахад хувь нэмрээ оруулна хэмээн найдаж байна.

Payme” фирм хэдийнэ 250 орчим компанитай гэрээ байгуулсан бөгөөд тэдгээр компанийн ажилтнууд гар утасны апликэйшнаар дамжуулан хийсэн ажлынхаа цалинг урьдчилан авах боломжтой болжээ. Энэхүү үйлчилгээ нь тодорхой хэмжээний төлбөртэй юм.  

Токио хотод үйл ажиллагаа явуулдаг нэгэн рестораны ажилтны хэлснээр, уг апликэйшн нь цалингаа эрт авах боломжийг цагийн ажилтнуудад олгож байгаа аж. Энэ төрлийн гүйлгээ тутамд хэрэглэгч компани болон ажилтны аль аль нь төлбөр төлнө. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг