Их Говийн дархан газарт амьдардаг нэн ховордсон баавгай бол мазаалай юм. Түүнийг 1920-оод оны эхээр Баруун Алтайн нурууны Аж богд орчмоос олж тогтоон “Монголын Улаан ном”-ын “Нэн ховор амьтан”-ы жагсаалтад бүртгэсэн байдаг.

Мазаалай өчигдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянбуурал багийн нутаг Хонгор толгой Мухарын худагт  өчигдөр ирж ус уусан байна. Тэр бүр ил гардаггүй, нутгийнханд харагддаггүй энэ амьтан БОАЖГ-ын ажилчид төдийгүй мазаалай хамгаалах сангийн хамгаалалтанд аваад байгаа аж. Судлаачдын үзэж буйгаар мазаалай цангах үедээ л бэлчээр нутгаасаа гардаг гэв.

Өдгөө тоо толгой нь 27 болсон энэ амьтанг 4 жилийн өмнө Монгол-Хятадын Засгийн газар хоорондын хэлэлцээрт лабораторийн аргаар үржүүлэх асуудлыг ярьж ажил эхлээд явж байсан ч сураг алдарсан билээ.

Одоогоор мазаалай нь говийн их дархан газрын нутаг Атас-Ингисийн уул, Шар хулсны нуруу, Алаг-Өндөр, Хавцгайт, Ланзатын нуруу, Сэгс цагаан богд уулын 30 баян бүрд болон булаг шанд бараадан 15.5 мянган км квадрат нутагт амьдарч байна.