Их Британийн хамгийн өндөр “Бен-Невис” ууланд цасан нуранги үүссэний улмаас гурван уулчин амиа алдаж, нэг хүн гэмтсэн байна. Энэ тухай Шотландын цагдаагийн газраас мэдээлэв.

Ослын газарт эргийн хамгаалалтын албаны нисдэг тэрэг болон агаарын түргэн тусламж ирсэн байна. Үүнээс гадна аврах албаны сайн дурын ажилтнууд болон “Бен-Невис” уулын ойролцоо бэлтгэл хийж байсан цэргийн албан хаагчид аврах ажиллагаанд гар бие оролцжээ.

Далайн түвшнээс дээш 1343 метрт оршдог “Бен-Невис” нь Британийн арлуудын хамгийн өндөр уул бөгөөд жуулчдын сонирхлыг ихээхэн татдаг газруудын нэг юм. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, CNN