“Блиц” буландаа  МУСТА, УДЭТ-ын жүжиг­чин Ц.Баясгаланг урьлаа. Тэрбээр тун удахгүй үзэгчдийн хүртээл болох “Ангарагаас ирсэн бүсгүйчүүд” насанд хүрэгчдэд зориулсан жүжгийн найруулагчаар ажиллаж байна.


1. Та өглөө хэдэн цагт босдог вэ?

-Ихэвчлэн өглөө 8-д босдог. Ажлын шаардлагаар заримдаа 4-5 цаг гээд ажилдаа явдаг.


2. Өдөрт хэдэн цаг ажилладаг вэ?

-Ойрын өдрүүдэд “Ангарагаас ирсэн бүсгүй” жүжгийнхээ бэлтгэл сургуулилтыг хийхэд бүтэн өдрийг зарцуулж байна. Сүүлийн үед бол шөнө 12 цагаас хойш гэртээ орж байгаа.


3. Хоолондоо өдөрт ихэнхдээ хэдэн төгрөг зарцуулдаг вэ?

Янз бүр. Зайлшгүй шаардлагатай үед боломжийн үнэтэй газар хооллодог. Ихэвчлэн ээжийнхээ гарын хоолыг иддэг.


4. Идэхээс татгалздаг хүнс?

-Хиам болон хэт өөх тостой бүтээгдэхүүн.


5. Ямар банкаар үйлчлүүлдэг вэ?

Хаан банк, Голомт банк


6. Мэдээлэл авдаг эх сурвалж?

Фэйсбүүк. Ихэвчлэн Google -ээс мэдээ мэдээлэл хайдаг.


7. Хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?

-Ер нь жүжгийн зохиол унших дуртай. Хамгийн сүүлд “Лир ван” дахин эргүүлж харсан.


8. Сэтгэл санаа тавгүй үед очдог газар байгаа юу ?

-Би итгэгч учраас сүмд явж эзэн бурхандаа залбирдаг. Залбирахаар тайвширч бүх зүйл сайхан болох шиг санагддаг.


9. Та өөрийгөө өнгөөр илэрхийлбэл?

Урьд нь өөр өнгөнд дурладаг байлаа. Харин одоо цэнхэр өнгөнд дуртай. Нас ахих тусам бүхнийг уучлан сэтгэлээ ариусгах, гэмших, хайрлах гээд цаанаасаа  хүн өөр өнгөгүй цэнхэр туяа татуулдаг юм шиг ээ.


10. Ажлаа урьдчилан төлөвлөдөг үү эсвэл тухайн өдрөөс шалтгаалж өөрчилдөг үү ?

-Ажлаа урьдчилан бодож дэвтэр дээрээ бичиж төлөвлөх дуртай. Гэнэтийн ажил ажил гарвал тухайн үед нь зохицуулдаг.


11. Ямар маркийн гар утас барьдаг вэ?

iPhone 6 plus


12. Ямар маркийн машинтай вэ?

-Mitsubishi rvr


13. Дуртай үнэртэй ус: 

-Dior addict, Lancome Tsesor in love


14. Авахдаа хэзээ ч гар татдаггүй зүйл?

-Үнэртэй ус бас гадагшаа явахдаа хөргөгчний магнет авах дуртай.  Тоолж үзээгүй ч маш олон магнетийн цуглуулга бий.


15. Бодол биелдэг гэдэгт итгэдэг үү?

-Итгэдэг. Бодож хүссэн бүхэн минь биелж яваа. Мюзиклт тоглох мөрөөдлийг минь хоёр ч моно жүжиг биелүүлсэн. 


16. Урьд насанд итгэдэг үү, тэгвэл ямар хүн байсан гэж боддог вэ?

-Тэр тухай нэг их бодож үзээгүй юм байна. Харин мөнхий амь гэж бий.


17.Өөрийгөө хэрхэн тодорхойлох вэ? 

Би тайван, уужуу хүн.


18.Эмэгтэй хүний хамгийн сайхан харагдуулдаг зүйлийг юу гэж боддог вэ?

-Бусдыг хайрладаг, дотроосоо гэрэлтсэн өгөөмөр сайхан сэтгэл


19. Багын мөрөөдөл, мөрөөдөлдөө хүрсэн үү?

-Багадаа жүжигчин болохыг мөрөөддөг байлаа. Түүнийгээ ч биелүүлсэн.


20. Амжилт гаргахад авьяас хичээл зүтгэл хоёрын аль нь илүү чухал бол?

-Хоёулаа чухал. Гэвч хэчнээн хичээл зүтгэл байгаад авьяасгүй бол нэмэргүй


21. Та аз жаргалтай хүн мөн үү?

- Өнөөдөр дуртай ажлаа хийж байна. Яг л өөрийн хүссэнээрээ амьдарч байна. Дүү нар минь тань шиг жаргалтай хүн алга гэдэг юм.