УИХ, Засгийн газрыг тараана гэсэн асуудал сүүлийн өдрүүдэд нийгмийн онцлох сэдэв болоод байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн "УИХ тарах хэмжээний нөхцөл байдал үүссэн гэж би харахгүй байна. Энэ бол Монгол Улсын төр. Хэн нэгэн гарч ирээд төрийг нураана, шинээр эмхлэн байгуулна гэж дураараа байж болохгүй. Ялангуяа өвлийн улирал болж, өвөлжилт, зуд турханы асуудал хаяанд ирсэн энэ үед УИХ-ыг тараах асуудал гарахгүй байх гэж бодож байна. 

ЖДҮ-ийн зээл авсан хэрэг бол тусдаа асуудал. Зээл авсан хүмүүстэй нь л хариуцлага ярих ёстой. Энэ бол УИХ тарахад хамаарах асуудал биш. ЖДҮ-ээс гадна Оюутолгой зэрэг хэдэн тэрбумаар нь улс эх орноо худалдчихсан хүмүүсээ харах хэрэгтэй. Манай төрийн системд хариуцлагын тогтолцоо гэдэг зүйл үнэхээр суларсан байна" хэмээн ярилаа.