Монголын сэтгүүлзүйн шилдэг бүтээлд олгодог "Балдорж" шагнал гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр боллоо. 

Сонин, телевиз, мэдээллийн сайтуудын шилдэгийн шилдэг бүтээлийг тодруулдаг тус арга хэмжээнд Монгол улсын үе үеийн Ерөнхийлөгчид, сэтгүүл зүйн салбарын удирдлага, ахмадууд, мэргэжилтнүүд оролцдог уламжлалтай.

Тус арга хэмжээгээр тэргүүний 10 бүтээл, дэд байр, Гран-Приг тодруулсан бөгөөд шилдгийн шилдэг Гранпри бүтээлээр "Өнөөдөр" сонины сэтгүүлч Ж.Сувдмаа, Т.Энхбат нарын хамтран бэлтгэсэн "Хариуцлагатай уул уурхайн эрэлд" цуврал сурвалжлага тодорлоо.

Тэргүүн байрыг хүртсэн "Өнөөдөр" сонины сэтгүүлч Ж.Сувдмаа, Т.Энхбат нар 

Мөн энэ удаагийн ёслолд Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, шагнал гардуулсан нь Ерөнхийлөгчийн ажлаа өгснөөс хойш анх удаа олон нийтийн арга хэмжээнд оролцсон явдал боллоо.