Өчигдөр "Цензургүй яриа" нэвтрүүлгийн зочноор Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх уригдсан билээ.

Тэрбээр "Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэргээр хэрхэн ял оноосон, шүүх засаглал хэрхэн шударга бус хандсан, хэн нэгний даалгавраар яаж ажилласан талаар дэлгэрэнгүй ярьсан билээ. Л.Гансүхийн ярианд нэлээн хэд дурдагдсан хүмүүсийн нэг нь ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж юм. 

Өнөөдөр экс ерөнхийлөгч уг ярилцлагад хариу өгөхөөр шийдэв бололтой "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролгүй 2 жил болж. Уг нь жил бүрийн хавар уулзаж байя гэж тохиролцсон юм. Миний тухай ярина. Намайг оруулахгүй. Шударга биш болчих гээд байх шиг. Мөнхбаясгалан шууд, цензургүй, өчигдрийнх шиг цаг сунгаад нэг сууя. Удирдлагатайгаа ярилцаад хэлээрэй. Би гүйгээд очно оо" хэмээн жиргэжээ.