Нийслэлийн хэмжээнд энэ оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага энэ сарын 20-22-ны өдрүүдэд болно. Цэргийн жинхэнэ албаны татлагад 18-25 насны залуус хамрагдах юм. Зарлан дуудах мэдэгдэл авсан боловч тогтоосон хугацаанд, заасан газар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, цэрэг татлагаас зайлсхийсэн иргэнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог. 

Цэрэг татлагын зарлан дуудах хуудас авсан залуус цэргийн үүрэгтний үнэмлэх, цахим үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, хэрэв оюутан бол оюутны холбогдох материалаа бүрдүүлж, дурдсан цэрэг татлагын байранд очих ёстой аж.

Дүүргүүдийн цэрэг татлагын байр:
Баянгол дүүрэг – 96 дугаар дунд сургууль
Баянзүрх дүүрэг – 53 дугаар дунд сургууль
Сүхбаатар дүүрэг – 31 дүгээр дунд сургууль
Сонгинохайрхан дүүрэг – 83 дугаар дунд сургууль
Хан-Уул дүүрэг – 34 дугаар дунд сургууль
Чингэлтэй дүүрэг – 24 дүгээр дунд сургууль
Налайх дүүрэг – Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв
Багахангай – Соёлын ордон дээр тус тус очно.