Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыг тогтоолоо. 

Өмнө нь цэргийн албыг биеэр дүйцүүлэх болон цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх мөнгөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас хамтад нь баталдаг байсан бол энэ оноос тус тусад нь тогтоож байна. Батлан хамгаалах бодлого, хууль тогтоомжийн хүрээнд иргэн бүрт эх орноо батлан хамгаалах бэлтгэлийг эзэмшүүлэх, тэдэнд цэрэг эх орон ч хүмүүжил төлөвшүүлэх зорилгоор цэргийн насны иргэдээр цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаалгах шаардлага буурахгүй байгаа юм. 

2019 оны цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыг аймаг нийслэлийн ИТХ,  Батлан хамгаалахын сайдын аймаг, нийслэлийн Засаг дарга нартай хамтран ажиллах гэрээний хүрээнд тусгагдсан ажил үйлчилгээ зэргийг үндэслэн тогтоожээ.