Цагдаагийн байгууллагад өчигдөр /2019.03.18/ буюу цэргийн баяраар гэмт хэрэг зөрчлийн дуудлага мэдээлэл харьцангуй бага бүртгэгджээ. Харин эрүүлжүүлэгдсэн хүний тоо өнгөрсөн жилтэй харьцуулахад өссөн байна. Нийслэлийн хэмжээнд цэргийн баяраар 324 хүн эрүүлжүүлэх байранд саатуулагдсан гэх мэдээлэл байна.

Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл нэлээд бүртгэгджээ. Үүнээс хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг буюу бусдын биед гэмтэл учруулах, танхайрах хэргүүд дийлэнхийг эзэлсэн байна. Тухайлбал, тус дүүргийн “Star” караоке баарны  үүдэнд иргэн Ц-г үл таних С, Г нар нь шалтгаангүй зодож танхайрсныг илрүүлсэн аж. Одоогоор дээрх хэргийг тус дүүргийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.