Дэлхийн банкны буцалтгүй тусламжаар Сүхбаатар дүүрэгт 100 хүүхдийн цэцэрлэг барих тендер зарласан юм. Тэгвэл уг тендерт оролцох компаниудыг яамны ажилтан хясан боогдуулж 35 сая төгрөгийн хахууль авсан  хэрэг гарчээ. 

Уг хэрэг дээр тэрхүү яамны албан тушаалтанд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн талаар АТГ мэдээллээ.