Төрийн өмчийн цэцэрлэгийн хүүхдийн бүртгэлийн шалгаруулалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж дууслаа.Сугалаагаар цэцэрлэгт орох эрх авсан хүүхдүүдийн мэдээллийг ээж аавуудад нь илгээсэн аж. Шалгаруулалтыг санамсаргүй түүврийн аргаар явуулсан бөгөөд сугалааны системийг Тагнуулын ерөнхий газар, Кибер аюулгүй байдлын хэлтэс, Үндэсний дата төв зэрэг байгууллага хянасан байна. Шалгаруулалтыг Нийслэлийн Боловсролын Газрынхан эцэг эхчүүдэд нээлттэй хэлбэрээр зохион байгуулжээ. 

Энэ жил нийт сургуулийн өмнөх боловсолд хамрагдагсадын тоо 76.7% -д хүрчээ. Энэ бол өнгөрсөн оноос долоон хувиар өссөн үзүүлэлт юм. Сугалаанд нэр нь тодроогүй үлдсэн хүүхдүүдийг Нийслэлийн Боловсролын газраас тусгайлан анхаарч хүүхэд харах үйлчилгээ болон бусад боломжит хувилбараар цэцэрлэгт хамруулах бодлого барих ажээ.