Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг өнгөрсөн шөнө баривчилж, Цагдан хорих 461 дүгээр ангид түр саатуулж буй талаар Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр мэдээлсэн.

С.Зоригийг хөнөөсөн хэрэгт яллагдан хоригдоод буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүх үед түүнийг ТЕГ-ын дарга байсан хэмээн баривчилсан байна.

Энэ талаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж "Б.Хурцыг өчигдөр саатуулсан гэсэн мэдээлэл авсан. Эрүүдэн шүүсэнтэй холбоотой мэдээлэл задруулсан учир улсын нууц задруулсан гэсэн яриа гарч байна. Захиалгат юм байлгүй. Хүн тамлах, эрүүдэн шүүх нь улсын нууц юм уу. Төрийн хамгаалалтад авсан, задруулбал Үндэсний эрх ашиг, үндэсний ашиг сонирхолд хохирол учруулах мэдээллийг улсын нууц гэдэг. Энд бол улсын нууцтай холбоотой зүйл байхгүй" хэмээлээ.