Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийг "Улсын үйлдвэрийн газар" болгохоор шийдвэрлэсэн талаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж мэдээлэл хийлээ. /Энд дарж дэлгэрэнгүй уншина уу/

Энэ үеэр сайд Ц.Нямдорж "Прокурорын зөвшөөрлөөр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өрөөнөөс зураг хурааж авсан ажиллагаа хийгдсэн юм байна лээ. Зарим нэг нь Галерейд байсан зураг байж магадгүй гэж хурааж авсан. Ийм ажиллагаа хийгдсэн нь үнэн. 

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өрөөнд нэгжлэг хийж, зургууд хурааж авсан гэсэн мэдээлэл өчигдөр цацагдсан. Энэ талаар Ц.Элбэгдорж "Би зураг хулгайлдаг хүн биш, цуглуулдаг" хэмээн мэдэгдээд буй юм.