"Цензургүй яриа" нэвтрүүлэгт улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат уригдаж ярилцлага өгөхдөө С.Зоригийн хэргийн талаар хэдэн хэдэн ноцтой зүйл ярьсан нь олны анхаарал татаж байна. Тэр дундаа уг хэргийг шалгах ажилд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нөлөөлж, хавтаст хэргийг уншсан байж болзошгүй талаар ам нээсэн юм. Тэгвэл уг асуудал дээр Ц.Нямдорж хариу болгон "Үндэсний шуудан" сонинд ярилцлага өгчээ. 

Тэрээр Г.Эрдэнэбат прокурорыг "Энэ хүн бол прокурор биш. Их сургуулийн багшаар ажиллаж, танил тал, үнэнч байх гэдэг шалгуураар Ерөнхий прокурорын орлогч болсон хүн. С.Зоригийн хэргийн  талаар инээдтэй зүйл ярьж байна лээ" хэмээн ярьсан байна. Мөн С.Зоригийн хэргийн захиалагчийг нь олж байж гүйцэтгэгчийг шийтгэх ёстой. Яагаад гэвэл захиалагч мөнгө өгөх ёстой. Хөлс авахгүйгээр хүн ална гэж байхгүй биз дээ. Мөн захиалагч гүйцэтгэгч 2-ын нүүрэлдүүлэх хэрэгтэй" хэмээн ярьжээ. 

Уг хэрэгт холбогдуулан С.Зориг агсны гэргийг дахин дуудаж байцаасан билээ.