Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос "Тавантолгойн бүлэг ордоос нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагааны хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ”-г хийж, тус үнэлгээний тайланг орон нутгийн засаг захиргаа, иргэд, бизнесийн байгууллага зэрэг оролцогч талуудад танилцуулж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөлдөх олон талт хэлэлцүүлгийг 2018 оны 10 дугаар сарын 18, 19-нд Өмнөговь аймгийн Даланзадгад, Цогтцэций суманд зохион байгуулсан билээ.

Хэлэлцүүлгийн үеэр уул уурхайн үйл ажиллагаан дахь хүний эрхийн зөрчил бүхий асуудлыг хөндөж ярилцсан байна.

Тоосжилт, агаарын бохирдол нь туйлдаа хүрчээ

Тухайлбал Цогтцэций сумын төв (Өгөөмөр баг) болон Цагаан-Овоо багийн иргэдээс авсан судалгаагаар 80 орчим хувь нь тоосжилт, агаарын бохирдлыг бууруулах асуудлыг хамгийн ихээр тулгамдаж буй асуудал гэж үзжээ. Тавантолгойн бүлэг уурхай нь Цогтцэций сумын төвөөс маш ойр бас салхи шуурга ихтэй байдаг учраас олборлолт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа нь тоосжилтын гол эх үүсвэр болдог  аж. Түүнчлэн, Эрдэнэс Тавантолгой компанийн уурхайгаас Гашуунсухайтын зам хүртэлх нүүрс тээвэрлэлтийн шороон замаас их хэмжээний тоосжилт үүсдэг байна.

Цогтцэций сум нь хүн амд эзлэх амьсгалын тогтолцооны өвчлөлөөр сумдаас хамгийн өндөр үзүүлэлттэй байна. Цогтцэций сумын хэмжээнд оношлогдсон өвчлөлийн 4 .3 хувь нь амьсгалын тогтолцооны өвчлөл байгаа ба нийт өвчлөлд амьсгалын тогтолцооны өвчлөлийн эзлэх хэмжээ 2 6 – 2 4 онд жил бүр нэмэгдсэээр 32.7-оос 55.7 хувь хүртэл өссөн байна. умын төвийн орчимд тоосжилт ихсэж өвчлөл нэмэгдэхийн зэрэгцээ сэтгэл санаа, эд материалын хохирол үүсч байна.


Хэт олон хоногоор ажилладаг жолооч нар сэтгэл зүйн хямралд орж хүчирхийлэл үйлдэх нь нэмэгдсээр...

Нүүрс тээвэрт олон хоногоор ажиллах, ажлын нөхцөл, ачааллаас сэтгэлзүйн хямралд орох, архи хэтрүүлэн хэрэглэх, амрах хугацаандаа архи уудаг зэрэг шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явдал нэмэгдэх эрсдэл байна.

Нүүрс тээврийн зам дагуух олон гэр, хоолны газар, засвар үйлчилгээний газрууд, тэдгээрийн зохион байгуулалт, төлөвлөлтгүй орчинд хог хаягдал хуралдаж, орчныг бохирдуулж байна. Гашуун сухайтын авто замын эхлэлээс 4 болон 6 дахь км-т төлөвлөлт, зохион байгуулалтгүй худалдаа, үйлчилгээний цэг үүсч, олон тооны гэр, зөөврийн байшин замбараагүй бөөгнөрсөн байдалтай байна.

Нүүрсний тээврийн жолооч нар амрах, дэлгүүрээр үйлчлүүлэх, хоол унд идэх, машин техникээ засаж сэлбэх үндсэн цэг болсон ч зориулалтын машин зогсоол, тог цахилгаан, усан хангамж, стандартын бие засах газар зэрэг үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах наад захын нөхцөл бүрдээгүй байна.

Тавантолгойн бүлэг ордоос нүүрс тээвэрлэж буй жолооч нарын эрүүл, аюулгүй орчинд ажиллах, хөдөлмөрлөх нөхцөлийг бүрдүүлэхэд төрийн болон орон нутгийн удирдах байгууллага, уул уурхайн компани, нүүрс худалдан авагч компани, тээврийн аж ахуйн нэгж болон хувь жолооч нарын харилцан ойлголцол, хамтын ажиллагаа маш чухал гэдэгт оролцогчид санал нэгдсэн юм.


Тавантолгойн нүүрсийг өнөөдөр 12 000 жолооч тээвэрлэж байгаа юм.  Тэдгээр жолооч нарын  90 хувь нь эрүүл мэндийн анхан шатны оношилгоо, эмчилгээнд хамрагдах боломжгүй байгаа нь судалгаагаар гарчээ. Тухайлбал  нүүрс олборлолт, экспортоор тэргүүлэгч “Эрдэнэс Тавантолгой” ХК, мөн орон нутгийн гэгддэг  “Таван толгой” ХК нь нүүрс худалдан авагч “Шэнхуа”, “Чалко”, “Вэйнсвэй”, “Пушин” зэрэг компанид тээвэрлэлтийн асуудлаа даатгаж, тэдэнд ямар нэгэн шаардлага тавихаас зайлсхийж байгааг судалгаанд  өгүүлжээ. 

ХЭҮК-ийн ажлын албаны дарга Ч.Алтангэрэл: “Ялангуяа  “Эрдэнэс Таван толгой”, “Таван толгой” компани нүүрс худалдан авагч компаниуддаа тэээрлэлтээ  даатгаад өөрсдөө хариуцлагаас бултах   зайлсхийх, өөрөө  ямар нэгэн хариуцлага хүлээхгүй байгаа   байдал нь асуудлыг улам бүр даамжруулж байна. Энэ хандлагыг эрс өөрчлөх ёстой. Нийт жолоочийн 90 хувь нь эрүүл мэндийн үйлчилгээ, анхан шатны тусламж, даатгал зэрэгт хамрагдахгүй байна.  МУ-ын хөдөлмөрийн тухай хууль болон бусад  хууль тогтоомжид заасан хөдөлмөрлөх эрхээ  эдлэх,  эрхээ шаардах боломжгүй байна гэж гарч ирсэн. Мөн  БНХАУ-ын нутаг дэвсгэрт хууль тогтоомж зөрчсөн  тохиолдолд эрхээ хамгаалуулах, хууль зүйн туслалцаа авах болмжгүй байна  гэсэн асуудал ихээр гарч ирж байна”

Мөн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дахь Цагаан хадны гаалийн хяналтын бүсд хүний эрх ноцтой зөрчигдснийг Бодлогын инновацийн хүрээлэнгийн  судалгааны тайланд өгүүлжээ.  Цахилгаан үүсгүүр, усаа зөөврөөр авч хэрэглэдэг, суурингийн ямар ч төлөвлөлтгүй тус газарт өнөөдөр 15 000 хүн ирж очин амьдардаг гэсэн албан бус тоо бий. Харин ҮСХ-ны бүртгэлээр  75 хүүхэд амьдардаг байх нь.  Тиймээс хүний эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах наад захын нөхцөлийг хангах хүртэл Цагаан хадны гаалийн хяналтын бүсийг түр  хаах зөвлөмжийг  ХЭҮК гаргасан байна.