Зочин: MAD-Urban Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн зөвлөх үйлчилгээний компанийн гүйцэтгэх захирал Ц.Уянга, твиттерт тэр Элийрэгч нэрээрээ алдартай.

1. Та өглөө хэдэн цагт босдог вэ?

Хүүхдээ сургуульд нь хүргэж, өөрөө ажилдаа явах учраас голдуу  7:00 цагт сэрүүлгээ тавиад сэрдэг.


2. Өдөрт хэдэн цаг ажилладаг вэ?

Ажлын ачааллаасаа хамаараад 6-8 цагийг ажиллаж өнгөрүүлдэг.


3. Хоолондоо өдөрт ихэнхдээ хэдэн төгрөг зарцуулдаг вэ?

Сайхан хоолонд мөнгө харамладаггүй.  Цаг завгүй, мөнгө төгрөг багатай үедээ ихэвчлэн өдөр хоолондоо 5-10 мянга зардаг. Завтай бол  хоол сайтай ресторануудаар хэсэх дуртай. 


4. Татгалздаг хоол хүнс?

Нийтийн жишгээр түргэн хоол зэрэг эрүүл бус хоол хүнсээс зайлсхийдэг. Одоохондоо бүрмөсөн татгалзсан хоол хүнс алга.


5. Өдөр хэдэн удаа хооллодог бэ?

Идэх дур хүсэл, ажлын ачаалалаас хамаараад 3-5 удаа хооллодог.


6.Ямар банкаар үйлчлүүлдэг вэ?

Хаан, Голомт, Хас банкаар үйлчлүүлдэг. Хамгийн удаан үйлчлүүлж байгаа нь Хаан банк.


7.Мэдээлэл авдаг эх сурвалж?

Интернэт хайлтын систем, сошиал медиа.


8.Хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?

“Сапиенс”. Хүний үүсэл хөгжлийн явц, суурьшмал амьдрал,  улс орон, газар нутгийн эдийн засгийн хяналт хэрхэн үүссэн талаар өгүүлсэн сонирхолтой ном байсан.


9. Сэтгэл санаа тавгүй үед очдог газар байгаа юу ?

Ихэвчлэн ор руугаа зүглэдэг юм уу даа. Хэвтэж, унтаж, амрангаа дуртай номоо уншиж тайтгардаг. Ингэж уужирсан хойноо асуудлыг эрүүлээр харж хандахыг хичээдэг дээ. 


10. Ажлаа урьдчилан төлөвлөдөг үү эсвэл тухайн өдрөөс шалтгаалж өөрчилдөг үү ?

Аль аль нь. Тухайн нөхцөл байдлаас шалтгаалдаг.


11. Ямар маркийн гар утас барьдаг вэ?

Apple iPhone 7+


12. Ямар маркийн машинтай вэ?

Хотын төвд амьдардаг хүнд машин шиг хэрэггүй юм байхгүй. Тиймээс машин унадаггүй. Түгжрэл, бухимдал, илүү зардал мөнгөний нэмэр. 

13.Дуртай үнэртэй ус: 

Chanel №5


14.Эмэгтэй хүний хамгийн сайхан харагдуулдаг зүйлийг юу гэж боддог вэ?

Хайртай хүн нь. Хайрлуулсан эмэгтэй хүн цаанаасаа үзэсгэлэнтэй харагддаг.


15. Урьд насанд итгэдэг үү, тэгвэл ямар хүн байсан гэж боддог вэ?

Сүсэгтэй хүн биш болохоор хариулж мэдэхгүй байна.


16. Бодол биелдэг гэдэгт итгэдэг үү?

Итгэдэг. Эргээд бодоход хүсч мөрөөдсөн бүхэн минь биелж иржээ.


17. Өөрийгөө хэрхэн тодорхойлох вэ? 

Өөрийгөө тодорхойлох хэцүү.   Би нийгмийн нэг л бүтээгдэхүүн, эд эс нь. Тиймээс эрүүл үзэл санаатай, идэвхтэй, зорилготой, амьдралын баяр баясгалантай, дайчин эрмэлзэлтэй хүмүүсийн хүрээлэлд байхыг хүсдэг. Учир нь муу муухай хүмүүс, хар барааны дунд хэн ч  тааруухан хүн болж болно.


18. Ямар өнгө өөрийг чинь илэрхийлнэ гэж боддог вэ?

Улбар шар


19. Та багын мөрөөдлөө биелүүлсэн үү

Бүгдийг нь биелүүлсэн.


20. Өөрийгөө хөглөж эрч хүч авдаг зүйл

Спорт. Биендээ ачаалал өгч стрессээ тайлдаг гэж хэлж болно. 


21. Ажил бизнестээ баримталдаг зарчим?

Хэтэрхий их төлөвлөж хаширлаад байх дургүй. Хийх гэж хүсч л байвал зах зухаас нь эхлүүлээд үзэх хэрэгтэй.


22. Хэзээ нэгэн цагт хийнэ дээ гэж бодож төлөвлөсөн зүйл: 

УБ хотын 40 мянгатын дизайныг дахин хийж соёлын арилжааны, өв түүхээ хадгалсан үзэсгэлэнтэй төв дүүрэг болгох


23. Хэзээ нэгэн цагт кинонд тогловол ямар дүр бүтээхийг хүсдэг вэ?

Гоё зохиолтой киноны гол дүрүүд бүгд сайхан. Супер баатаруудтай марвелс ч байж болох л юм. /инээв/


24. Ямар киноны төрөлд дуртай бэ? 

Бүх төрлийн кинонд дуртай. Ялангуяа баримтат кино түлхүү сонирхдог болсон.


25. Амжилтад хүрэхэд авьяас, зүтгэл хоёрын аль нь чухал гэж боддог вэ?

Амьдрал хүний хичээл зүтгэлийг ямар нэгэн байдлаар заавал урамшуулдаг гэдэг итгэдэг.


26.Хамгийн анхны ажлын гараа?

Их сургуулиа төгсөөд төрийн албанд Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын гадаад харилцааны албанд орсон. Чойжанцан гээд мундаг хүний удирдлагад ажлын гараагаа эхлүүлсэн


27.Ярих дуртай сэдэв?

Үл хөдлөх хөрөнгө, хот төлөвлөлтийн асуудал.