“Шангри-Ла”-гийн Монгол дахь салбарын борлуулалтын орлого 2017 оны эхний хагаст 5.4 сая ам.доллар болжээ. Тус компанийн санхүүгийн тайланд “Монгол дахь салбарын орлого жилийн дүнгээр 200 мянган ам.доллараар буурсан” хэмээн онцолсон байна. Ам.долларын эсрэг төгрөгийн ханш суларсан нь орлого буурах гол шалтгаан болж. Татварын дараах ашгийн үзүүлэлт 2.3 сая ам.долларын алдагдалтай гарсан нь 2016 оны эхний хагастай харьцуулахад хоёр дахин буурсан үзүүлэлт аж. Алдагдлын дүн ингэж буухад өнгөрсөн жил нээгдсэн эрүүл мэнд, спорт клубын орлого нөлөөлжээ. 

“Шангри-Ла” компани Улаанбаатарт сүлжээ зочид буудлаа 2015 онд, бизнес центрээ 2016 онд нээсэн юм. Тус компани “Шангри-Ла Улаанбаатар”-ын 51 хувиас гадна “Central Tower”-ийн 51 хувийг эзэмшдэг. Дашрамд дурдахад “Central Tower”-ийн оффисын болон C зориулалттай талбайнуудынх нь өгөөж энэ жил19-35 хувиар буурчээ. “Шангрила”-гийн орлого олон улсын хэмжээнд нийт дүнгээрээ түрүү жилийнхээс 0.3 хувиар буурсан байна.