Өнөөдөр Монгол тулаанч Н.Отгонбаатар “Dragon house” холбооны тэмцээний 73 кг-д Бразил улсын тамирчин И.Понтезыг гуравдугаар үед хүнд цохилтоор ялж, дэлхийн аварга болжээ. 

Энэхүү холимог тулааны дэлхийн аваргын тулаанаар гурван үе тулалдаж, илт давуу хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулгаж дэлхийн аваргын бүсээ зүүлээ.