"Хүүк фильм"-ийн бүтээл "Төлөөс" монголын уран сайхны киног үзэх 6 шалтгааныг хүргэж байна. Тус киноны зохиолыг жүжигчин Ө.Мөнх-Эрдэнэ бичиж, найруулсан бол продюсероор МУГЖ Д.Хүрэлхүү ажиллажээ.

1. Хүчирхэг жүжигчдийн баг

Та тус киноны жүжигчдийн дүр сонголтын таалаарх сэтгэгдэлүүдийг сошиалаас харах болно. Гол болон туслах дүрүүд үүргээ онцгой гүйцэтгэсэн бөгөөд хүчирхэг жүжигчдийн багийг бүрдүүлж чаджээ. 


2. Тааварлашгүй зохиол

“Төлөөс” УСК-ны талаарх шүүмж, сэтгэгдэлүүдийн 90 орчим хувьд тус киноны зохиол, найруулгын талаар дурджээ. Үзэгчид гэдэг аливаа киноны үйл явдлыг харж, зохиолыг дотроо төсөөлж явдаг ч, түүнээс нь эсрэгээр нь эргэвэл сайн зохиол болох буй за. 

3. Солонгосын нэг ангит кино мэт хийц

Азид төдийгүй, дэлхий дахинд Өмнөд Солонгосын нэг ангит кинонууд өндөр үнэлгээтэй. Тааварлалгүйгээр автуулж, хурдтай, ритмтэй, жүжигчид, зураглаач, эвлүүлэгч, найруулагчдаас өндөр ур чадварыг  шаарддаг билээ.  Тус киноны талаарх үзэгчдийн сэтгэгдлээс “Нэг ангит Солонгос кино шиг” гэснийг та олноор харж болно. 25 дугаар суваг телевизийн “Урт цагааны гудамж” нэвтрүүлгээр хөтлөгч, аялагч Г.Ганхүү ч мөн адил ийн дурджээ. 


4. Аав хүн л үрийнхээ төлөө “үхэж” чадна

Киноны төгсгөлөөс та тайвшралыг мэдрэх болно. Киноны 80 хувьд үргэлжилсэн их ритм, харин төгсгөлд таныг өөрөөр хөтөлнө. Тус хэсэгт та аавыгаа санаж, түүний талаарх бодролыг хөврүүлсээр гарж ирэх болов уу. Энэ дэлхий дээр “Аав” хүн л хамгийн уужуугаар сэтгэж, хамгийн холыг бодсон байдаг билээ. 

5. Уран бүтээлчид шинэ “гараа” эхлүүлэв

Тус киноноос олон уран бүтээлч карераа шинээр эхлүүлэв. Эмоци продакшны жүжигчин Ө.Мөнх-Эрдэнэ тус киноны зохиолыг бичиж, найруулсан. Авьяаслаг жүжигчин гэдгийг нь үзэгчид мэдэх ч хэр сайн зохиолч, найруулагч вэ гэдгийг та “Төлөөс” УСК-ноос харж болно. Түүнд алга таших хэрэгтэй  


6. Монголчууд киногоо ингэж хийж, түүнийг театртаа үзэх нь

Коронавирусийн цар тахал дэлхий нийтийг цочроож, хөл хорио тогтоосноос хаагаад байсаэ кино театрууд саяхан нээгдэж буй. Нээлтийн эхний хэдэн Монгол киноны нэг нь “Төлөөс” байв. Өнөөх л Монгол киноны дутагдалтай тал гэгддэг нуршуу харилцан яриа, урт хугацааны дүрийн танилцуулга зэргээс зайлсхийсэн, чанартай нэгэн уран бүтээлийг гэрээсээ биш, өргөн дэлгэцтэй, өндөр чанартай театрын дэлгэцнээсээ үзэх нь хамгийн сайхан байлаа.