ТУНИС. /TASS/. Хугацаанаас нь өмнө явуулж буй ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны санал хураалт Тунист өнөөдөр эхэлжээ. Тунисын нийт 11 сая хүнээс 7 сая гаруй иргэн төрийн тэргүүний албан тушаалд нэр дэвшигчийн төлөө саналаа өгөх эрхтэй аж.


Төрийн тэргүүний албан тушаалд 24 нэр дэвшигч тэр дундаа Тунисын Ерөнхийлөгч асан Монсеф Марзуки, Ерөнхий сайд асан Хамади Жебали, Мехди Жомаа нар болон Үндэсний батлан хамгаалахын сайд Абдель Карим аз-Збиди, Парламентын даргын үүргийг түр гүйцэтгэгч Абдельфаттах Муру, Аялал жуулчлалын сайд асан Сельма Эллуми Рекик зэрэг нэр дэвшигч өрсөлдөж байгаа аж. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг