Тур Дэ Франц дугуйн уралдааны 9 дүгээр шат амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэхүү тойрогт Жон Дэгенколб амжилттай оролцож түрүүлсэн бол Грэг ван Авермает мөн сайн уралдаж, нийлбэр дүнгээр тэргүүлэгчийн байр сууриа хадгалж үлдлээ.

Дөрвөн удаагийн аварга Крис Фрүүм уралдааны үеэр осолдсон боловч тэмцээнээ үргэлжлүүлэн, бариандаа орж чадсан юм. Порте мөн уралдааны үеэр осолдож хүнд бэртэл авснаар уралдаанаа дундаас нь дуусгах шаардлагатай болсон юм.

Трэк Сэгафрадогийн дугуйчин Дэгенколб эхлэлээ тийм ч сайн тавиагүй ч төгсгөлөө сайн хийн Ван Авермает, Ивес Лампаерт нарыг гүйцсэнээр нэгдүгээр байранд орсон байна.

Барианд 20 км дутуу байхад Дэгенколб, Ван Авермает, Ивес Лампаерт нар бусад дугуйчдыг хойноо хаян, хол тасарсан бөгөөд тэргүүллээ хадгалсаар эхний гурван байранд орцгоожээ. Бельгийн дугуйчин Ван Авермает нийлбэр дүнгээр Скай багийн Жериант Томасаас 43 секундээр тэргүүлж яваа юм.

Эх сурвалж: SPS