АТГ-аас "Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөр"-ийн хүрээнд 2017 онд төрийн бүх шатны байгууллага, төрийн өмчийн компани аж ахуйн нэгжид хяналт, шалгалт явуулж авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаж тайлан гаргасан байна. 

Шалгалтаар төрийн байгууллагуудад Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Худалдан авах ажиллагааны тухай, Төрийн албаны тухай хуулиудыг зөрчиж томилгоо хийсэн, эрх мэдлээ урвуулан ашигласан, хууль бус төлбөр хураамж бий болгосон, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан зэрэг зөрчил илэрчээ. 

Нийт 13 яам, 26 агентлаг, 21 аймгийн 98 сум, 99 төрийн өмчит аж ахуйн нэгжид шалгалт явуулж Монгол Улсад төрийн бүхий л шатанд авлигын нөхцөл байдал "Хүнд" байна гэсэн дүгнэлт гаргасан байна.

Шалгалтын тайланг Үндэсний Аудитын газар болон Төрийн албаны зөвлөлөөр хэлэлцүүлж, дахин хууль бус үйл ажиллагаа явуулахгүй байхыг анхааруулж зөвлөмж боловсруулан бүх яамны сайд нарт хүргүүлээд байсан юм





Эх сурвалж: Засгийн газрын хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах хэлтэс