Төрийн ордны зүүн талд байдаг “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн хуучин барилгыг “Таванбогд трейд” ХХК 23 тэрбум төгрөгөөр худалдан авсан билээ. Тус компани хэвлэх үйлдвэрийн хуучин барилгыг нурааж, хуучин загварыг нь алдагдуулахгүй байх зорилгоор шинэ барилга барьж буй юм. 

Тэгвэл өнөө өглөө шинээр барьж буй тус барилгад гал гарчээ. Галыг нийслэлийн Онцгой байдлын газрын гал унтраах ангийнхан шуурхай ажиллаж унтраасан байна.