Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, Төрийн шагналт сэтгүүлч, дипломатч Цэндийн Намсрайн мэндэлсний 100 жилийн ой болж байна. Ойг  2018 онд багтаан тэмдэглэн  өнгөрүүлэх төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэхийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар БСШУС-ийн сайд Ц.Цогзолмаад даалгажээ.