АНКАРА. /Anadolu/. Турк улс “Курдистаны ажилчны нам” террорист бүлэглэлтэй /КАН/ тэмцэх ажиллагааг тус улсын зүүн хилийн бүсэд эхлүүллээ. Уг ажиллагааг Иран улстай хамтран явуулна гэж Туркийн Дотоод хэргийн сайд Сулейман Сойлу даваа гарагт мэдэгдэв. 


“Бид хамтарсан ажиллагааг орон нутгийн цагаар өглөөний 08:00 цагт эхлүүлсэн. Ажиллагааны үр дүнг удахгүй мэдээлнэ” гэж тэрбээр Анталья хотод мэдэгджээ. "Энэ ажиллагааны гол зорилго бол “КАН”-ыг устгах юм” гэж тэрбээр нэмж хэлсэн байна. 


Туркийн эсрэг 30 гаруй жилийн турш террорист ажиллагааг явуулж байгаа “КАН”-ыг  Турк, АНУ болон Европын Холбооны орнууд террорист байгууллагуудын жагсаалтад оруулсан юм. Тус бүлэглэлийн үйлдсэн халдлагын улмаас 40 мянга гаруй хүн амиа алджээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг