БНТУ-ын Засгийн газрын 2018-2019 оны хичээлийн жилийн бакалаврын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл 2018 оны 4 дүгээр сарын 16 - 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрүүдэд явагдана. Тус хөтөлбөрийн бүртгэлтэй холбогдуулан, тэтгэлэгт тэнцүүлнэ, бүртгэл хийнэ гэх мэт ашгийн төлөө хувь хүн болон албан байгууллагууд үйл ажиллагаа явуулж байгаа тул та бүхэн эдгээр хүмүүст хандаж хөрөнгө мөнгөний хохирол амсахгүй байхыг анхааруулж байна.

Тиймээс тэтгэлгийн бүртгэлтэй холбогдуулан тус ЭСЯ-наас түгээмэл тавигддаг асуултуудад хариулах зорилгоор олон нийтэд дараах анхааруулгыг хүргэж байна.

  • Тэтгэлгийн бүртгэлийг зуучлан хийх итгэмжлэгдсэн байгууллага болон хувь хүн огт байхгүй болно.
  • Бүртгүүлэхийг хүссэн иргэд "www.turkiyeburslari.gov.tr"  цахим хаягт хандаж  өөрийн биеэр бүртгүүлнэ.
  • Тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл үнэ төлбөргүй болно.
  • Иймд Турк Улсын тэтгэлэгт тэнцүүлнэ гэсэн амлалт өгч төлбөр шаардсан аливаа хувь хүн болон байгууллагын хуурамч амлалтанд итгэхгүй байхыг анхааруулж байна.
  • Зуучлалын байгууллага болон хувь хүнээр дамжуулан хийсэн бүртгэл хүлээн зөвшөөрөгдөхгүй болно. 

Хөтөлбөртэй холбоотой мэдээллийг“www.turkiyeburslari.gov.tr”цахим хаяг болон Туркийн холбогдох байгууллагын+90 850 455 0 982,тус ЭСЯ-ны315125дугаарын утсаар холбогдон авах, эсвэл“info@turkiyeburslari.org”хаягт цахим шуудан илгээн тодруулаарай.