БНСУ болон Монгол Улсад удахгүй айлчилна гэдгээ Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган өчигдөр нэгэн арга хэмжээнд оролцох үеэрээ мэдэгджээ. Энэ тухай Туркийн “Ени Шафак” өдөр тутмын сонин мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, Р.Т.Эрдоган айлчлалынхаа үеэр хоёр талын харилцаа болоод бүс нутаг, олон улсын асуудлаар хэлэлцээ хийх аж.

Баасан гарагт хоёр Солонгос түүхэн дээд хэмжээний уулзалт хийснийг тэрбээр сайшаагаад “Ирэх сарын 2-нд айлчлах үеэрээ би Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй энэ асуудлыг авч хэлэлцэнэ. Солонгосын хойгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхийн төлөө дорвитой хүчин чармайлт гаргах чухал цаг үе  ирээд байна. Би айлчлалынхаа үеэр Өмнөд Солонгосын Үндэсний ассамблейн дарга болон тус улсын томоохон компаниудын удирдлагуудтай уулзана” гэжээ.



эх сурвалж: Монцамэ агентлаг