ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Л.Болд Туркийн Шинжлэх Ухааны Академийн 2018 оны шагнал хүртлээ.

Тус шагналыг 2015 оноос эхлэн шинжлэх ухааны 3 салбарт олгож эхэлсэн бөгөөд “Нийгэм хүмүүнлэгийн салбарын 2018 оны шагнал”-ын эзнээр академич Л.Болдыг шалгаруулжээ.

Л.Болд академич 1972 онд турк судлаач болох шийдвэр гаргаснаасаа хойш зургаан жилийн турш Хөвсгөлийн цаатангууд дээр очиж, тайгаар гэр хийж үг цуглуулжээ. Мөн VII-VIII зууны үед хамаарах эртний турк хэл судалж, эртний хөшөө дурсгал судалж эхэлсэн байна. Судалгааны ажлаараа "Орхон бичгийн дурсгал" гээд дөрвөн ч боть ном хэвлүүлжээ. Сүүлд “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь” -ийг цахим толь бүтээх толь бүтээхэд томоохон хувь нэмэр оруулсан эрдэмтэн юм.