Үндэсний статистикийн хорооноос халдварт өвчнөөр өвчлөгчид буурсан талаар мэдээллээ. Тодруулбал, улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сард 64.1 мянган эх амаржиж, 64.5 мянган хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 3295 (5.4%)-аар, амьд төрсөн хүүхэд 3328 (5.4%)-аар нэмэгдсэн байна.
 
Энэ оны 10 дугаар сард 6519 эх амаржиж, 6554 хүүхэд төрүүлсэн нь өмнөх сараас амаржсан эх 286 (4.6%)-аар, амьд төрсөн хүүхэд 270 (4.3%)-аар нэмэгдсэн байна.