Түрүү булчирхайн хорт хавдар нь эрэгтэйчүүдэд тохиолдох ба эрт үедээ шинж тэмдэг өгдөггүй боловч цусны шинжилгээ, ЭХО болон эдийн шинжилгээ хийж урьдчилан мэдэх боломжтой байдаг.

Түрүү булчирхайн хорт хавдрын үед мэс засал эмчилгээ хийгдэх ба хавдрын үе шатаас хамаарч эр гормоныг /тестостерон/ дарангуйлах болон  туяа эмчилгээ хийгддэг.

Мэс заслын эмчилгээ нь дурангийн аргаар болон нээлттэй мэс заслаар түрүү булчирхай, бага аарцгын булчирхай түүх хагалгаа хийгддэг.


Related imagehttps://scontent.fuln6-1.fna.fbcdn.net/v/t1.15752-9/41095694_344483586292671_7683028109733396480_n.jpg?_nc_cat=0&oh=f13489d5bc0234019169ca6ab75755e8&oe=5C364029


Дурангийн мэс заслын дараах сорви:                 

Интермед эмнэлэг нь Түрүү булчирхайн хортой хавдрын үед Дурангийн аргаар /Laparoscopic Radical Prostatectomy/мэс засал хийж байна. Энэхүү хагалгаа нь дунджаар 7-8 цаг орчим үргэлжилдэг урологийн мэс заслын салбартаа том хэмжээний мэс засал юм. 

https://scontent.fuln6-1.fna.fbcdn.net/v/t1.15752-9/40993488_2107387925938311_151258045106618368_n.jpg?_nc_cat=0&oh=d1f4ff3bfaa99120be17362d0ce1360b&oe=5C36CA3E

Давсагны хортой хавдраар голдуу 60-аас дээш насныхан өвчилдөг

Давсагны хортой хавдар нь бөөр, шээсний замын мэс заслын хавдар дунд 2-т зонхилон тохиолддог хортой хавдрын нэг юм. Ихэнхдээ 60-аас дээш насныхан энэ өвчнийг тусдаг боловч сүүлийн үед хавдар илүү залуу хүмүүст тохиолдох болсон.

Шинж тэмдэг: 

-Цустай шээс /эсвэл лабораторийн шинжилгээнд нүдэнд үл үзэгдэх цус гарах/

-Давсаг орчим өвдөх

-Халуу оргих

-Ойр ойрхон  шээх

-Давсганд шээс үлдсэн мэт санагдах

Давсагны хортой хавдар нь ихэвчлэн шилжвэр эсийн /Transitional cell carcinoma/ гаралтай байдаг.

Хавдар хэр их нэвчиж ургасан байдлаас хамаарч эмчилгээ болон тавилан шийдэгддэг бөгөөд булчинт давхарга руу нэвчсэн эсвэл нэвчээгүй гэж ерөнхий 2 ангилалд багтааж болно.

Мэс заслын хувьд давсагны булчинт давхаргад нэвчсэн нэвчээгүйгээс хамаарч хагалгааны хувилбарыг сонгоно.

Үүнд: 

1.Дурангийн аргаар давсагны салстын түвшний хавдар хуулах мэс засал

TURB

2.Давсаг бүтнээр авах( нээлттэй болон дурангийн мэс засал)

Radical Cystectomy 

Эмэгтэйчүүдийн шээсны замын мэс заслын тухайд шээс задгайрах эмгэг болон эмэгтэйчүүдийн урологийн мэс засал хийгдэж байна. Тухайлбал бага аарцгийн эрхтний унжилт, давсаг унжих зэрэгт мэс ажилбар хийгдэнэ.